Contact Form

 

Хүүхдээ хайрла богино хэмжээний кино



Milkyway хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүүхдийг хамгаалах, хүн бүхний анхаарлыг энэ сэдэвт татаж хамтдаа тэмцэхэд уриалах зорилготой энэхүү богино хэмжээний кино уралдаанд оролцсон бүтээл


Гол агуулга: Хүүхдээ бид хайрладаг л гэдэг, яг үнэндээ хүүхдээ яаж хайрлаж чаддаг юм болоо ? Хүүхэд маань аз жаргалтай байдаг болов уу, аль эсвэл уйтгар гунигтай байдаг болов уу ? гэх мэт хүүхдийнхээ юу бодож байгааг бид мэдэхгүй.Хүүхдээ яаж хайрлах уу ? 

Гол санаа: Хүүхдийнхээ хажууд агсам согтуу тавих, хэрүүл хийх, архидалт, бэлгийн харьцаа гэх мэт хүүхдийн хүмүүжилд сөрөгөөр нөлөөх болгоныг хүүхдийнхээ хажууд бүү хийж бай.Мөн хүүхдээ хайрладаг л гэдэг бид өөрсдийн үүрэг хариуцлагаа хайрлаж байна гэж боддог.Мэдээж хүүхдээ энэ хорвоод мэндлүүлчихээд өмсөх хувцас, идэх хоолоор дутаахгүй явуулж байна гэдэг хүүхдээ хайрлаж байна гэсэн үг биш.Энэ бол таны үүрэг бас хариуцлагa!

Уриа: Хүүхэдтэйгээ та нэг өдрийг зориулаад найз шиг нь тоголж, ярьж, хоолонд орж, гадуур зугаалж нэг үзээрэй! 

-Кино зохиолыг бичиж найруулсан: Аюулгүй Амарсайхан, Түвшин Эрдэнэбулган
-Зураглаач, эвлүүлэгч: Ганболд Пүрэвсүрэн
-Дүрүүдэд: н.Лхагва, н.Энхмандах, Т.Эрдэнэбулган, П.Номинзаяа, н.Шинэбаяр


Хүүхдээ хайрла © ХүмүүнМонгол

Сэтгэгдэл